ХИВС, ХИВСЭНЦЭР
Монгол орны онгон дагшин байгаль, үлэмж баялаг түүх, уламжлал ба хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон хивс, хивсэн бүтээгдэхүүнүүд маань өрх айлын дулаан тохилог байдал, ажил хэргийн цэмцгэр тансаг орчинг ч чимдэг.
Нэрийн бүтээгдэхүүний онцлог:
Атилла – 1м2-д 1,000,000 цэгтэй, ноосны орц 70-100%, үсний өндөр 10 мм, 8 өнгийн хивс
Хүннү – 1м2-д 340,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс
Чингис – 1м2-д 340,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс
Эрдэнэт – 1м2-д 222,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс
Одод – 1м2-д 178,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 7мм, 5 өнгийн хивс
Unicarpet – хамгийн ихдээ 16 өнгөөр үйлдвэрлэх боломжтой өргөн дорож
Ноосон хивс, хивсэнцэрийн давуу тал:
- Хүн ба байгальд сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн
- Удаан эдэлгээтэй
- Нөхөн сэргээгддэг түүхий эд ашигласан
- Цагаан эрвээхэй, цахилгаанжилтын эсрэг боловсруулалт хийгдсэн
- Дулаан хадгалж, дулааны алдагдлыг бууруулна
- Дуу чимээг 80 хүртэл хувиар бууруулна
- Гал дэмждэггүй
- Агаар дахь бохирдуулагчдыг шингээж, тоосжилтыг бууруулан агаарыг цэвэршүүлнэ
- Халтирах, гулгах аюул багатай
Тус компанийн цэвэр ноосон хивс, дорож нь гал дэмждэггүй болохыг Герман Улсын Аахений Институтэд хийсэн туршилт нотолж, галын аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүний сертификат олгогдсон.