-Засварын үйлчилгээ
Таны удаан жил хэрэглэж дадсан бүтээгдэхүүн эдэлгээ болон буруу арчилгаа, механик гэмтлээс үүдсэн гэмтэл согог авсан уу? Хэрэв тийм бол шинээр солих гэж бүү яар. Манай засвар үйлчилгээний багт хандаж, нөхөн сэргээх боломжийг заавал лавлаарай.
- Засварын үйлчилгээ таны дуудлагыг хүлээж аван, таны гэр, албан тасалгаанд очиж нөхөн сэргээх, засаж сэлбэх хэсэгт хэмжилт хийж, тооцоолол гаргана,
- Та хивс, дорожоо анх худалдан авахдаа засаж сэлбэх хэрэгцээнд бэлдэж, нөөц хэмжээгээр аваагүй бол манай нэрийн барааны дэлгүүрт борлуулж байгаа бүтээгдэхүүнээс авах, эсвэл хэмжилт, тооцооллын дагуу шинээр үйлдвэрлүүлэх боломжтой,
- Үйлчилгээний баг нөхөн сэргээх, засварлах хэсгийн хуучин хивс, дорожийг солино.
-Цэвэрлэгээ үйлчилгээ
Ноосон хивс, дорожийн удаан эдэлгээ, өнгө үзэмжээ хадгалах байдлыг хангахын тулд зөв, зохистой цэвэрлэгээ нэн чухал.
- Манай цэвэрлэгээ үйлчилгээний баг дуудлагын дагуу таны гэр, албан тасалгаанд хүрэлцэн очно,
- Цэвэр ноосон хивс, дорожны өнгийг хамгаалах, сэргээх зориулалтын цэвэрлэх төхөөрөмж, бодис ашиглана.
Цэвэр ноосон бүтээгдэхүүнд тохирсон стандарт цэвэрлэгээ үйлчилгээг сонгож, дуртай бүтээгдэхүүнээ бидэнтэй хамтрагч, дараах гэрээт цэвэрлэгээний байгууллагуудаас сонгох боломжтой.